Google хүрээлэн буй ертөнцөө судалж нээхэд тань туслах зорилгыг өвөрлөн ажилладаг. Манай платформ дээр байршуулсан зураглал нь ойр орчмынхоо болон дэлхийн өнцөг булан бүрд байрлах газрыг урьдчилан үзэж, судлах боломжийг олгон, таны туршлагыг нэмэх зорилготой. Хэрэглэгчдийнхээ судалдаг дэлхий ертөнцийг тусгасан, хэрэгтэй зураглалыг оруулах нөхцөлийг хангахын тулд бид боломжтой бүхий л арга хэмжээг авдаг.
Гудамж харахын зураглалыг гаднын этгээд эсвэл Google өөрөө оруулж болно. Холбогдох нэр эсвэл дүрс тэмдгээр нь тухайн зургийг ялгаж мэдэх боломжтой. Гаднын этгээд авч, Google газрын зурагт нийтэлсэн зураглалыг тухайн этгээд буюу хувь нэмэр оруулагч (эсвэл түүний өв залгамжлагч) эзэмшинэ.
Google-н Гудамж харахын зураглалын бодлогод энэ хуудсан дээр бий. Хэрэглэгчийн хувь нэмэр оруулсан Гудамж харахын зураглалыг Газрын зургийн хэрэглэгчийн хувь нэмэр оруулсан контентын бодлогоос харна уу.