Бид яагаад хайлтын илэрцийг биш, зар сурталчилгааг зардаг вэ.
Бүхий л зүйлийг зарж болдог мэт санагдах энэ орчинд яагаад зар сурталчилгаа тавигч манай хайлтын илэрцэд гарч ирэх илүү давуу байрлалыг худалдаж авч чаддаггүй юм бэ?
Үүний хариулт маш энгийн. Таны Google ашиглан хайж олсон зүйлдээ итгэлтэй байх эсэх нь бидэнд маш чухал. Бид анхнаасаа л хайлт нь хэрэглэгчид хамгийн уялдаатай хариулт, илэрцийг гаргаж ирдэг байх ёстой гэж үзсэн.
Google хайлтын илэрцэд таны хайлт болон тухайн хуудсан дээр контент хэр хамааралтай байгаа болон вэб хуудсыг хэн холбож байгааг харгалзаж үздэг. Манай хайлтын илэрц нь манай түншүүд танд юуг харуулахыг хүсэж байгаа биш онлайн нийгмийн гишүүд юуг чухал гэж үзэж байгааг харуулдаг.
Тиймээс бид хамааралтай зарыг бодит хайлтын илэрцээс дутуугүй үр нөлөөтэй гэж үздэг бөгөөд хэн нэгэн эдгээрийг хооронд нь андуурахгүй байхыг онцолдог.
Google дээр ямар ч зар маш тодорхой тэмдэглэгдсэн, бодит хайлтын илэрцээс тусгаарлагдсан байдаг. Хэдийгээр зар сурталчилгаа тавигч нь зар тавих хэсгийн сайн байрлалд харуулахын тулд илүү өндөр үнэ төлж болох ч хайлтын илэрц дотор илүү байрлалыг хэн ч худалдан авах боломжгүй юм. Түүнчлэн зар нь зөвхөн таны оруулсан хайлтын утгатай хамааралтай бол харагдах юм. Энэ нь танд харуулж буй зар үнэндээ танд зөвхөн тустай байж болох зарууд гэсэн үг.
Зарим онлайн үйлчилгээний байгууллага хайлтын илэрц болон зарын ялгааг тийм ч чухал биш гэж үздэг.
Бид бол үгүй.